Архангай аймагт ажиллаж буй Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын хэсгийн бүрэлдэхүүн Онцгой байдлын газрын даргын урилгаар тус газарт зочиллоо. Энэ үеэр “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны ажлын албаны нарийн бичгийн дарга О.Чадраабал, МУ-ын гавьяат багш, профессор, бэлтгэл хурандаа А.Гэлэгжамц, Орхон Их сургуулийг үүсгэн байгуулагч М.Ягаан, Шинжлэх ухааны доктор, Цагдаагийн хурандаа Ж.Болдбаатар нар нийт алба хаагчидтай чөлөөт уулзалт хийж, Стресс, Хүн өөрийгөө таних мэдэхүй, эх орон, тусгаар тогтнол, үр хүүхдээ хүмүүжүүлэх арга ухааны талаар хичээл орлоо.