Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуйн нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг БОАЖ-ын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газраас цуцалсантай холбогдуулж Цэнхэр сумын Орхон багт аймгийн ЗДТГ, Цагдаагийн ерөнхий газар, аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.