Онцгой байдлын ерөнхий газар, Нэгдсэн Үндэсний байгууллагын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн стратеги төлөвлөгөө боловсруулах нь”  сэдэвт сургалт, семинарыг  2019 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд анхны удаа орон нутагт Орхон аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Д.Батлут, Нэгдсэн Үндэсний байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын суурин төлөөлөгч хатагтай Ана Кристина Торлунд нар сургалтыг нээж үг хэллээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, энэ талаар харилцан туршлага солилцох, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах арга зүйг гамшгаас хамгаалах албадад таниулан сурталчилах зорилгоор бүлгийн ажил хийх, ярилцлага хэлбэрээр зохион байгуулсан.
Сургалтад Хойд бүсийн Орхон, Архангай, Булган, Дархан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий,  нийт 10 аймгийн Онцгой байдлын газар болон Гамшгийн эрсдэлийг бууруулах  Орон нутгийн зөвлөлийн гишүүдээс бүрдсэн 50 хүн хамрагдлаа.