Сонгинохайрхан дүүргийн 84 дүгээр цэцэрлэгээс ирүүлсэн албан бичгийн дагуу Онцгой байдлын хэлтсийн сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Алтантуяа, Бэлэн бай сургалтын багцаас гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, Мэргэжлийн ангийн дүрэм нь сэдэвт танхимын сургалтыг 10 дугаар сарын 01-ний өдрийн 12:00-14:00 цагт зохион байгууллаа.

Сургалтаар тухайн цэцэрлэгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөөр томилгоожсон мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гүйцэтгэх үүргийг тодотгон тайлбарлаж, гал унтраах сайн дурын бүлгийн гишүүд, албан хаагч нарт гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах заавар,  бага насны хүүхдүүдийг гал түймрийн болон цахилгааны аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар заавар зөвлөмж өгч ажиллалаа.