Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт боловсролын үйл ажиллагаа эрхэлдэг Гэрэлт Ирээдүй сургуулийн багш, ажилтан, албан хаагч, сурагчдад болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх танхимын болон гал унтраах дадлага сургуулийг зохион байгуулсан. Сургалтанд 30 ажилтан, албан хаагч, сурагчид хамрагдсан.