Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны иргэдэд гамшгийн үед тухайн байгууллагын мэргэжлийн байгууллага ирэхээс өмнө гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэл эмзэг байдлыг бууруулах, хүч хэрэгслийн бэлэн байдлыг бууруулах, гамшгийн үед хүний амь нас, эд хөрөнгийн хохирол багатайгаар даван туулахад зорилготойгоор сургалтыг сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Алтантуяа, гамшгаас хамгаалах эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн дэслэгч Б.Цэцэгдэлгэр, ДЗМОУБ-ын “Бяцхан зүрх-Яаралтай тусламж төсөл”-ийн зохицуулагч Ш.Гансүрэнтэй хамтарч 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10:00-12:00 цагийн хооронд 43 дугаар хорооны зорилтот бүлгийн 43 иргэн хамрагдсан бөгөөд өрх бүрт гал унтраагуур тус бүр 1ш, анхны тусламжын хайрцаг тус бүр 1 ширхэгийг олголоо.