Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Замын Цагдаагийн хэлтэстэй хамтран Гал түймэр унтраах, аврах ангийн Гал унтраах автомашины жолооч нарт  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар танхимын сургалт зохион байгууллаа. Сургалтыг дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Алтанбагана болон Онцгой байдлын хэлтсийн автын механик, дэслэгч Ц.Батболд нар хамтран зохион байгуулж явууллаа.