Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай холбогдох заалтууд, Бэлэн бай сургалтын багцыг ашиглан гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан техникийн стандарт, дүрэм норм, гал түймрийн аюулаас  урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гарсан гал түймрийн шалтгаан нөхцөл, тоон баримтууд, гал түймэр гарсан үед бага насны хүүхдүүдийг аврах хамгаалах аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах тухай танхимын болон гал унтраах тархалтын сургуулийг Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагч дэслэгч Г.Бямбасамбуу салааны захирагчтай 2 дугаар салааны хамт олон зохион байгууллаа. Сургалтанд 106 дугаар сургуулийн 41 багш, ажилтан, албан хаагчид хамрагдлаа.