ЗХ-ний 340-р ангийн бие бүрэлдэхүүнд сургалт явуулав
Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн алба хаагчдад "Гамшиг осол, аюулт үзэгдлийн үед хамтран ажиллах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах, галын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт" сэдвүүдээр 4 цагийн танхимын сургалт явуулж, буудлагын болон гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулан явуулав.