Нийслэлийн засаг даргын “Ерөнхий боловсролын сургуулиудад гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх тухай” удирдамж хуваарийн дагуу Хан-Уул дүүргийн 10, 52,75 дугаар сургуулиудад эрсдэлийн тойм судалгааг зохион байгуулж ажилласан байна.

Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийснээр хүүхдүүдийн сурах орчны эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Аюулгүй сургууль” болох суурь үндэслэл болох юм. Уг судалгаанд сургуулийн удирдлага, багш, ажилчид, эцэг эх, сурагчдаас бүрдсэн багууд сургуулийн гамшгийн эрсдэлийн түвшинг тодорхойлсон юм.