Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Өвөрхангай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг коллеж, ерөнхий боловсролын сургууль, оюутан, сурагчдын дотуур байр, цэцэрлэгүүдийн барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль болон норм норматив, баримт бичгийг шалгах удирдамжийн дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж явууллаа.

Шалгалтанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 19 сумын коллеж, ерөнхий боловсролын сургууль, оюутан сурагчдын дотуур байр, цэцэрлэг зэрэг 73 барилга байгууламж хамрагдаж гамшиг осол, гал түймрийн аюулд хүргэж болзошгүй 302 зөрчил илрүүлж, газар дээр нь 38 зөрчил арилгуулж бусад зөрчлүүдийг арилгуулахаар гамшиг осол, галын түймрийн аюулгүй байдалтай холбоотой стандарт, норм нормативын биелэлтийг хангуулахаар гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага-21, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт-13, танилцуулга 1-г бичиж холбогдох эрх бүхий албан тушаалтан нарт хүргүүлж ажиллав.