Баталсан төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “Зайсан хилл” төвийн аюулгүй байдлын алба, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс аюулгүй байдлыг хангахтай холбогдсон сургалтыг зохион байгуулан ажиллалаа.

Сургалтаар түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа хоол үйлдвэрлэлийн газарт болон ахуйн хэрэгцээнд ашиглагдаж байгаа шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй байдал, ашиглалт, хадгалалт сэдвүүдээр зохион байгуулж шаардлагатай тохиолдолд гарсан гал түймрийг унтраах мэдлэг олгож ажилласан байна.