Хан-Уул дүүргийн засаг даргын А/120 тоот “Мал аж ахуй эрхэлэхийг хориглосон бүсээс малтай өрхийн малыг зөвшөөрсөн бүсэд нүүлгэх шилжүүлэх тухай” захирамжийн хүрээнд дүүргийн 12 дугаар хороонд мал аж ахуй эрхэлдэг иргэдийг ажлын хэсгийн гишүүд хүлээн авч уулзалтыг зохион байгууллаа.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 21/06 дугаар тогтоолоор мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг тэлсэнтэй холбогдуулан, уг бүсэд буй өрхүүдийн малыг 2019 оны 07 дугаар сард багтаан шилжүүлж дуусгахыг үүрэг болгосны дагуу өнөөдрийн байдлаар 32 өрхийн 610 гаруй малыг зөвшөөрсөн бүсэд гаргаад байна.