Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Өвөрхангай  аймгийн Онцгой байдлын газраас аймгийн гамшгаас хамгаалах албадын удирдах бүрэлдэхүүнд “Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, орон тооны бус штабын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг” гэсэн сэдвээр сургалт зохион явуулж нийт  45 удирдах бүрэлдэхүүн оролцлоо, мөн   ерөнхий боловсролын 1, 2,4, дүгээр  сургуулиудийн   6-12 ангийн  сурагчдад гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн үед амьдрах чадвар сэдэвт дадлага сургуулийг зохион байгууллаа.  Уг сургалтыг орон нутгийн телевизээр шууд дамжууллаа