МУ-ын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоол, 2017 оны 67 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд д/ч У.Оюунбат захирагчтай Гал түймэр унтраах, аврах 68 дугаар анги Баян-Өндөр сумын Дэнж багт үйл ажиллагаа явуулдаг МУИС-ийн Эрдэнэт сургууль дээр 2019 оны 03 дугаар сарын 20-ны 14 цагт 3 цагийн байдлаар тактикийн сургуулийг амжилттай зохион байгууллаа.

Уг сургуульд  нийт 360 багш, ажилтан, оюутан, албан хаагч оролцсоноос МУИС-иас 326, гал түймэр унтраах ангиас 28 албан хаагч, цагдаагийн хэсгээс 2 албан хаагч, Учралт баяр өрхийн эмнэлгээс 4 эмч тус тус хамрагдаж тактикийн алдаа дутагдалгүй ажилласан байна.

АССУСАХ МЭРГЭЖИЛТЭН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Л.БАТ-ИРЭЭДҮЙ