Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн 2019 оны Төлөвлөгөөний дагуу 1-р улиралын Тактикийн сургууль “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт технологийн горим зөрчигдсөний улмаас гал түймэр гарсан тухай цагийн байдалтай 1-р улирлын тактикийн сургууль амжилттай зохион байгууллаа.

Уг сургуульд Баяжуулахүйлдвэрийн мэргэжлийн анги, эмнэлэг сувиллын цогцолбор, хэв журмын болон замын цагдаагийн тасаг, дотоодын цэрэг, авто тээврийн байгууллагын хамтарсан нийт 200 гаруй ажилтан, албан хаагч, Шуурхай  албаны 6 автомашин, үндсэн албаны-4, тусгай албаны-2 нийт 8 техник хэрэгсэлтэй хамтран зохион байгууллаа. Мөн автотээврийн байгууллагаас 40 тн-ийн усны белаз, авто өргөгч-2 техник хэрэгсэл ашигласан ажилласан байна. 

АССУСАХ МЭРГЭЖИЛТЭН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Л.БАТ-ИРЭЭДҮЙ