Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит бие бялдарын шалгуур үзүүлэлт, аймгийн цэргийн хүрээний марш-тактик тусгай бэлтгэлийн тэмцээний бэлтгэлийг хангах, Онцгой байдлын алба хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдал, тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг сайжруулах, ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор явагдсан Марш-тактик тусгай бэлтгэлийн тэмцээн Онцгой байдлын газрын анги, салбаруудын дунд 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнийг гранат шидэх, гир өргөх, ачаа тээвэрлэх, эмнэлэгийн анхны тусламж, гүүр, самбар давах, торон саад, химийн хортой бүс гэсэн төрлүүдээр өрсөлдүүлснээс Онцгой байдлын газрын нийт 5 багаас 3 дугаар байрыг ГТУА 56 дугаар ангийн 2-р баг, дэд байрыг ГТУА  68 дугаар ангийн баг, тэргүүн байрыг ГТУА 56 дугаар ангийн 1-р баг эзэлж аваргаар тодорсон байна.

АССУСАХ мэргэжилтэн, ахлах дэслэгч Л.Бат-Ирээдүй