Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Агаарын бохирдол, Томуу томуу төст өвчний дэгдэлтэд хариу арга хэмжээ авах” үйл ажиллагааны хүрээнд олон нийтийг хамарсан сургалт сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулахад сайн дурын идэвхитнийг сургаж бэлтгэх сургалт нь 2019 оны 02 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн хүүхэд залуучуудын хөгжлийн төвд Австрали улсын Улаан загалмайн нийгэмлэгийн сургагч багш Жанет, МУЗН-ийн Нийгмийн халамж, эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн ажилтан О.Дэнсмаа, Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн ажилтан Б.Зүнжээ нарын удирдлаган дор амжилттай зохион байгуулагдсан байна. Тус сургалтанд нийт 10 аймгийн 50 идэвхитэн хамрагдсанаас Орхон аймгийн Онцгой байдлын газраас холбоо зарлан мэдээлэл хариуцсан оператор, ахлах ахлагч Л.Баярмаа хамрагдаж ажилласан байна.

АССУСАХ мэргэжилтэн, ахлах дэслэгч Л.Бат-Ирээдүй