Онцгой байдлын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын газрын нээлттэй хаалганы өдөрлөг, гал түймэр унтраах тактикийн сургуулийг аймгийн төв талбайд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 10:30 цагт зохион байгууллаа. Дадлага сургуулиар аймгийн гамшгаас хамгаалах албадад үзлэг зохион байгуулж албадын бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.