Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн "Орон нутагт гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх ажлын удирдамж"-ийн хэрэгжилтийг хангаж 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аймгийн мэргэжлийн байгууллагуудын нийт 12 мэргэжилтэнгүүдтэй НҮБ-ын Аюулгүй хот санаачлагын хүрээнд "Гамшгийн эрсдэлийг тооцоолох түргэвчилсэн арга"-аар хэрхэн үнэлгээ хийх талаар цахим сургалтад хамрагдаж, анхан шатны эрсдэлийн тойм судалгааг хийлээ.