Цэцэрлэг суманд гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулж тус сумын онцгой комисс, штабын 24, мэргэжлийн ангийн 72, нийт 96 хүнийг хамруулан аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх 10 цагийн танхимын, 16 цагийн дадлагын сургалтыг зохион байгууллаа. 
Сургалтаар штабын бүрэлдэхүүнийг мал амьтны гоц халдварт шүлхий өвчин, зудын цагийн байдалд ажиллуулж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах дадлага эзэмшүүллээ.
Мөн газар хөдлөлт, гал түймрийн аюулын үед эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургуулийг мэргэжлийн ангийн оролцоотойгоор зохион байгуулж, иргэд, ЕБС-ийн сургуулийн сурагчдад "Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн" буухиа тэмцээн зохион байгууллаа.