Архангай аймгийн Өндөр-Улаан суманд үерийн аюулаас болж орон гэргүй болсон өрхөд Архангай аймаг дахь “Дэлхийн зөн”-2 олон улсын байгууллагаас 37 гэр тусламжаар олгосныг Өндөр-Улаан сумын ард иргэд хүлээлгэн өглөө. Мөн сумын иргэдэд “БЭЛЭН БАЙ” сэдэвт Аянга цахилгаанаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сэдвээр 100 гаруй иргэдэд 45 минутын сургалт зохион байгуулж, гарын авлага тарааж ажиллаа.