Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг 06 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн зохион байгуулж амрагч аялагчид олноор цуглардаг Хойд урд Тамирын гол, Сангийн толгойн гүүр, Цагаан давааны пост орчимд эргүүл хяналтын ажлыг зохион байгуулж нийт 855 иргэнд үер усны осол, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх санамж боршур 1580 ширхэгийг тарааж, заавар зөвлөгөө өгч, хүмүүс ихээр усанд ордог болон гүнзгий эрэг цүнхээл устай газруудад анхааруулга самбар 24 ширхэгийг хийж байрлуулан хөдөлгөөнт эргүүл тогтмол ажиллуулж байна. 
Үер усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг орон нутгийн телезиз, Онцгой байдлын газрын facebook, сайтаар иргэдэд мэдээлж, 19 сумын Засаг дарга, тамгын газрын дарга, иргэд малчдад багц мессежээр хүргэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.