Архангай аймгийн Онцгой байдлын газраас Тариат суманд 06 дугаар сарын 06-08-нд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж, сургуульд сумын онцгой комисс, штаб, мэргэжлийн ангийн нийт 98 хүний бүрэлдэхүүн хамрагдлаа. 
Дадлага сургуулиар сумын онцгой комисс, штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд 10 цагийн танхимын, 14 цагийн дадлагын сургалт зохион байгууллаа.
Штабын бүрэлдэхүүнийг тухайн орон нутгийн онцлог, сүүлийн жилүүдэд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын мэдээ судалгаанд үндэслэн малын гоц халдварт шүлхий өвчин, шувууны томуугийн цагийн байдалд ажиллуулж дадлага эзэмшүүллээ.
Газар хөдлөлт, зам тээврийн осол, гал түймрийн аюулын үед эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургуулийг мэргэжлийн ангийн аврах бүлэг, эмнэлгийн яаралтай тусламжийн бүлэг, сайн дурынханы оролцоотойгоор зохион байгууллаа.
Сумын онцгой байдлын штабын бүрэлдэхүүний дунд бие бялдар, сэтгэл зүйн сорил тэмцээнийг зохион байгуулав.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр сумын 340 иргэнд масс мессежээр мэдээлэл хүргэж, автомашины чанга яригчаар хорооны иргэдэд ой хээрийн болон объектын гал түймэр, усны ослоос урьдчилан сэргийлэх шторк, сэрэмжлүүлэг хүргэж, санамж боршур 250 ширхэгийг тараалаа.