Архангай аймгийн Онцгой байдлын газраас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Аав ээжийн алба бидний нүдээр” гар зургийн уралдаан, Хэн ч хэзээ ч хаана ч бэлэн буухиа тэмцээн зохион байгуулж урлаг спорт, сурлагаар “Шилдэг” хүүхдүүдээ шалгарууллаа. 
Гар зургийн уралдааны Тэргүүн байранд аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Эрдэнэбатын Марал, Дэд байранд Батбаярын Номин, Гутгаар байранд аврагч химичин, ахлах ахлагч Батаагийн Хулан, Тусгай байранд аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Гэрэлтбаатарын Цэлмэг нар шалгарч өргөмлжлөл үнэ бүхий зүйлээр шагнагдлаа, мөн бусад оролцсон хүүхдүүдийг урамшууллаа.
Онцгой байдлын газрын алба хаагчдын хүүхдүүдээс урлаг, спорт, сурлагаар шалгарсан ОБГ-ын бахархал “Шилдэг” хүүхдээр аврагч тэсэлгээчин, ахлах ахлагч Эрдэнэбаатарын Мөнхжин, аврагч усчин, ахлах ахлагч Баярсайханы Дөлгөөн, бүлгийн дарга, ахмад Амгаланбаатарын Мичидмаа нар шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. “Хэн ч хэзээ ч хаана ч бэлэн” буухиа тэмцээнд амжилттай оролцсон бүх хүүхдүүдийг шагнаж урамшуулж, алба хаагчдын хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа.