Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудыг танилцуулах өдөрлөг арга хэмжээний оролцогч 140 хүүхдэд Онцгой байдлын газрын үйл ажиллагааг сурталчилан танилцууллаа. 
Энэ үеэр аюулт үзэгдэл ослын дуудлагыг хүлээн авах, дуудлагаар гарах, аврагч, гал сөнөөгчийн ажил мэргэжлийн онцлогийн талаар танилцуулж, сурагчдын сонирхсон асуултанд хариулт өглөө. 
Мөн нунтаг гал унтраагуур ажиллуулах талаар заавар зөвлөмж өгч, гал унтраах дадлага хийж үзүүллээ.