Шадар сайдын 2013.04.01-ны 35 дугаар тушаалаар  баталсан Олон нийтэд тулгуурласан Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдад мэргэжлийн анги, ерөнхий боловсролын сургуульд танхимаар ӨРХИЙН БЭЛЭН БАЙДАЛ сургалтыг зохион явууллаа. Сургалтын зардлыг ДЗМОУБ-ын “Завхан хангай ОНХХ” –өөс гаргасан болно. 

Сургалтанд нийт 295 том хүн, 300 хүүхэд хамрагсан. Завхан аймаг дахь ДЗМОУБ ОНХХ-ын ЗАВХАН салбар 81 ширхэг гамшиг ослоос сэргийлэх брошур, 139 ширхэг “Аврагч мазаалай” ном, 300 ширхэг дэвтэр, 596 хүний өдрийн цайны материалыг гарган хамтран ажиллаа.