Дархан-Уул аймаг үүсэн байгуулагдсаны 54 жилийн ойг угтан иргэдийг хүрээлэн буй орчиндоо хоггүй цэвэр эрүүл амьдрах, гадаргын болон гүнийн усны бохирдлоос хамгаалах, хог хаягдлыг бууруулах үндсэн зорилготойгоор “Хоггүй Хараа гол” уриан дор ОБГ-ын албан хаагчид Эрдэнэтийн гүүрнээс Улсын нөөцийн салбарын урд байрлах хиймэл нуур хүртэл нийт 45 км газрын Хараа голын ай сав газраар цэвэрлэгээ хийж НААҮГ-тай хамтран 2 автомашин хогийг хогийн цэгт буулгаж ажиллаа.