Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Их-Уул, Ягаан толгойн 6 дугаар багийн засаг дарга Онцгой байдлын газар, Насан туршийн боловсрол төв, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Өрхийн эрүүл мэндийн төв  хамтран “ИРГЭН ТАНЫ МЭДЛЭГТ” хууль эрх зүйн сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 14:00 – 18:30 цагт зохион байгуулсан. Уг сургалтаар гэр бүлийн үнэ цэнэ, уламжлалт өв соёлыг таниулах, иргэн өөртөө болон бусдад гарч болох эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах, санамсар болгоомжгүй байдлаас үүдэн гарах ахуйн осол гэмтэл, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мэдээлэх, сурталчлах иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулсан юм.  Сургалтанд нийт  78 иргэн  хамрагдаж хууль эрх зүйн мэдлэг болон ахуйн ослоос урьдчилан сэргийлэх гамшиг ослын үед өөртөө болон бусдад туслах, гэр бүлийн хүчирхийлийн улмаас гэр бүлийн орчин, нийгэмд гарч буй хор хөнөөл түүнээс урьдчилан сэргийлэх арга барилд сургаж дадлагжуулсан.