Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах Өсвөрийн аврагч-2018 тэмцээн болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Хархорин сумын ерөнхий боловсролын Орхон болон 2 дугаар сургуулийн нийт 14 Өсвөрийн аврагчдад 2018 оны 09 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Гамшгаас хамгаалах тухай хуулиар танхимын сургалт зохион байгуулж, жагсаалын бэлтгэлийн хичээл орж байна.