Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Нийгмийн даатгалын тасгийн албан хаагчдад 2018 оны 09 дугаар сарын 04-ний өдөр галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгууллаа.Тус сургалтаар албан хаагчдад гамшгаас хамгаалах “Бэлэн бай” багц сургалтын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах сэдвийн хүрээнд гал түймэр үүсэх шалтгаан нөхцлийг танилцуулж, ахуйн орчинд гал түймэр үүсгэхгүй байх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах аргад сургаж, гал унтраагуул ашиглах талаар дадлага сургууль хийсэн.