Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2018 оны 8 дугаар сар гарсаар усны түвшин үерийн болон аюулын хэмжээнд хүрээд байна. Тиймээс тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Цагдаагийн хэлтэстэй хамтран завьт эргүүл өдөр бүр  гарган ажиллаж байна. мөн ард иргэдэд "Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмж өгч, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр ажиллаж байна. Орхон гол үертэй байгаа тус гол усанд орохгүй байх, борооны үер голын эргэ дагуу буудлахгүй байх талаар анхааруулга өгсөн