2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Гамшгаас хамгаалах “ХЭН Ч, ХЭЗЭЭ Ч, ХААНА Ч БЭЛЭН” бухиа тэмцээний ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 8д ангийн 35 сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнийг асуулт хариултын тоглоом, саадтай зам, утаанаас дүрвэх, гал унтраах, хамтын хүч гэсэн өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулсан. Оролцогч хүүхдүүдийг 5 баг болгон эхний 3 байрыг өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан бол оролцогч хүүхэд бүр “АВРАГЧ МАЗААЛАЙН ЗӨВЛӨМЖ” номыг гарын бэлэг болгон гардуулан амжилттай зохион байгууллаа.