Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсээс “Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн Хархорин салбарын 45 ажилтан, албан хаагчдад 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гамшгаас хамгаалах сургалт зохион байгууллаа. Тус сургалтын хүрээнд гамшгаас хамгаалах “Бэлэн бай” багц сургалтын Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах сэдвээр гал түймэр үүсэх шалтгаан нөхцлийг танилцуулж, ахуйн орчинд гал түймэр үүсгэхгүй байх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах аргад сургаж, гал унтраагуул ашиглах зааврыг танхимын болон дадлага сургуулиар олгов.