Хан-уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь англи хэлний анхан шатны сургалтыг тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаад Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн албан хаагчдад хамтран ажиллах гэрээний дагуу  Англи хэлний анхан шатны сургалтыг 1 сарын хугацаанд зохион байгуулж дууслаа.

          Албан хаагчдад англи хэлний анхан шатны мэдлэг олгохдоо мэргэжлийн үг хэллэг, техник технологи, багаж хэрэгслийн нэршил зэрэг ахуй амьдрал дээр хэлэх үгсийг ярих,бичих,сонсох, унших гэсэн мэдлэг чадвар олгож сертификат олголоо.