Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Нарны дөш” өрхийн эмнэлгийн 12ажилтан албан хаагчдад 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гамшгийн эрсдэлийг бууруулах, олон нийт, иргэдийг болзошгүй гамшиг аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдлэг чадварыг дээшлүүлэх гамшгаас хамгаалах “Бэлэн бай” сургагч багшаар бэлтгэгдсэн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн салааны захирагч дэслэгч А.Балжинням, дуудлага хүлээн авагч ахлах ахлагч Г.Алтанцэцэг нар “Бэлэн бай” сургалтын багц хичээлийн гал түймэр, газар хөдлөлт сэдвээр 2 цагийн сургалт дадлага зохион байгуулсан.