Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 78 албан хаагчдад гамшгаас хамгаалах бэлэн бай сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр

Мал амьтны гоц халдварт шүлхий өвчин, ой хээрийн түймэр, газар хөдлөлт, эмнэлгийн анхны тусламж, гал түймэр гэсэн сэдвээр 5 цагийн танхимын сургалт зохион байгууллаа.  

Энэхүү сургалтаар мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулын талаарх мэдлэгийг цэгцтэй болгох, гамшгаас хамгаалах мэдлэг, чадварыг дээшлүүлэх, иргэд, олон нийтийн болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулын үед өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлаа хангах, мэдлэг, чадвар эзэмшүүлсэн.