Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 257 сурагчдад 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Бэлэн бай” сургалт зохион байгууллаа.

Тус сургалтыг “Гал түймэр, газар хөдлөлт, эмнэлгийн анхны тусламж” гэсэн сэдвээр сурагчдад олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулын талаарх мэдлэгийг цэгцтэй болгох, гамшгаас хамгаалах мэдлэг, чадварыг дээшлүүлэх, иргэд, олон нийтийн болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулын үед өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлаа хангах, мэдлэг, чадвар эзэмшүүлэх 4 цагийн сургалтыг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын АССУСАХМэргэжилтэн С.Пүрэвсүрэн, М.Бундхорол нар мэдлэг эзэмшүүллээ.