Гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг  олон нийтэд олгох, сурагчдыг болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Уянга сумын ерөнхий боловсролын 1,2 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гамшгаас хамгаалах “Бэлэн бай "  сургалтын багцаар 4 цагийн сургалт зохион байгууллаа. Уг сургалтанд Онцгой байдлын газрын сургагч багшаар бэлтгэгдсэн ОБГ-ын эмч сэтгэл зүйч ахлах дэслэгч Б.Гаваадамба, АССУСАХМ ахлах дэслэгч С.Пүрэвсүрэн, М.Бундхорол нар Гал түймэр, газар хөдлөлт, эмнэлгийн анхны тусламж, мал амьтаны гоц халдварт өвчин гэсэн сэдвээр 250 сурагчдад сургалт  зохион байгуулсан.