Онцгой байдлын газар, Мэргэжил сургалт  үйлдвэрллийн төв хамтран “ХӨДӨЛМӨРИЙН  АЮУЛГҮЙ  БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН  САРЫН АЯН-2018”  нэгдсэн арга хэмжээ зохион байгууллан ажиллаж байна. Тус аяны хүрээнд аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан албан хаагч ХАБЭА тухай хуулийн талаарх ойлголт мэдлэг олгох, сайн туршлага хуваалцах, ажлын байрны аюулгүй ажиллагаа, ажлын байрны эрүүл ахуйн талаар мэдлэг олгох чиглэлээр 63 аж ахуйн нэгж байгууллагын 400 гаруй ажилтан алба хаагч нарыг хамруулсан нээлтийн арга хэмжээ зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээг Өвөрхангай аймгийн төв Аюуш Баатарын талбайд зохион байгуулж байгууллага сурталчилан ажиллаж гамшиг ослоос урьдчилан сэргийлэх гарын авлага боршур тараасан.