"Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 06-07-ны хооронд сумдын ЗДТГ-ын даргаар ахлуулсан нийт 110  хүнийг хамруулан зохион байгууллаа. Сургалтанд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас  урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн онцгой байдлын хошууч Б.Батболд, ДЗМОУБ, ХЯТ-ийн хэлтэс, сургалт хариуцсан ажилтан Г.Дашдорж нар арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа