Болзошгүй гамшиг, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор боловсролын байгууллагуудтай хамтран хүүхдийг багаас нь аюулгүй амьдрах ухаанд сургах, аюул ослын талаар ойлголт авч, өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар мэдлэгийг олгох  сургалтыг зохион байгуулсаар ирсэн билээ.

Энэ удаад Даланзадгад сумын IV дүгээр цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдийг байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах аялалыг зохион байгууллаа.

Мөн “Аврагч мазаалай”-н зөвлөмжийг цэцэрлэгийн багш ажилчид болон бяцхан дүү нартаа хүргэлээ. 

Хүүхдүүд энэхүү сургалтаар гэртээ юу хийж болох, юу хийж болохгүй вэ, аюул ослын үед хүүхдүүд өөрсдийгөө хэрхэн хамгаалж, хэнд хандах ёстой талаар мэдлэг эзэмшлээ.

ӨМНӨД БҮСИЙН ТӨВ-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР