Нэг: Зорилго

            Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж дадлагажуулах, олон нийтийн оролцоотойгоор эрсдэлийн үнэлгээг орон нутгийн түвшинд хийж эрсдэл эмзэг байдлыг бууруулах үйл ажиллагаанд иргэд, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлж аюулгүй амьдрах орчинг иргэд олон нийтийн оролцоотой бий болгох.

            Хоёр: Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа

            2.1. Хөтөлбөрийн нэгдүгээр зорилтын хүрээнд:

            а\Орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг гаргаж жил бүр 14 суманд гамшгаас хамгаалах иж бүрэн болон  удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулж хөтөлбөрийн хугацаанд 14 сумын   ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн томилгоот 862 иргэн, 67 аж ахуйн нэгжийг гамшгаас хамгаалах сургалтанд хамруулсан байна.

            Мөн багийн бүсчилсэн сургалтыг 8 удаа тус аймгийн 60 багийн Засаг дарга болон багийн иргэдэд гамшгийн эрсдэлийг бууруулах сургалт зохион байгуулж багийн иргэдийн оролцоотойгоор гамшгийн эрсдэлийн үнэлгээг урьдчилсан байдлаар хийж сум, багийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөнд тусгах, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллав.

Тухайлбал Иххэт сумын хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийхэд сум орон нутгийн газар зүйн \аймгийн төвөөс 180км\ байрлал, хүн ам, барилга байгууламжийн нягтрал ихтэй нь гал түймрийн эрсдэл гарах өндөр магадлалтай учир орон нутгийн сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр гал унтраах тусгай зориулалтын авто машинтай болсноор гарсан гал түймрийг богино хугацаанд хохирол багатай унтраах нөхцлийг хангасан.

 

Мөн тус аймгийн Хатанбулаг сум нь аймагтаа хамгийн их газар нутагтай сумын нэг бөгөөд газар зүйн хувьд төв суурин газраас 250км зайд  алслагдсан, барилга байгууламж ихтэй, газар хөдлөлтийн 7 баллын бүсэд байдаг зэргээр гамшгийн эрсдэл ихтэй сумын нэг учир  гал унтраах зөөврийн тоног \ус сорох, шахах мотопомд, 1 тонны багтаамжтай  усны торх, гал унтраах даралтын 51мм, 77мм  хоолой, РСК-51, РС-70 маркийн  гал унтраах хушуу зэрэг тоног төхөөрөмжийг байрлуулсан чиргүүл\ төхөөрөмжтэй  болгож гал унтраах дадлага сургуулийг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

б\ Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд гадаад улс орны гамшгаас урьдчилан сэргийлэх арга туршлагаас суралцах, туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулж Онцгой байдлын газар болон сум орон нутгаас нийт 6 албан хаагчийг Япон улсын Хёго мужийн Кобе хотод 2013, 2015 онуудад болсон Зүүн хойд азийн орнуудын гамшгаас хамгаалах дэд хорооны хурал, зөвлөлгөөнд оролцуулж туршлага судлуулан ажиллаж өнөөдрийн байдлаар Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт гамшгаас хамгаалах дадлага сургуулийн зориулалтын талбай байгуулахаар ....га талбайн газрын зөвшөөрлийг шийдвэрлүүлж зориуллатын дагуу тохижуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

в\Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн мэдлэг олгох, гамшгийн үеийн шуурхай удирдлагаар хангах ажлыг сайжруулах зорилгоор сум, багийн Засаг дарга болон гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн удирдах албан тушаалтанд зориулсан гарын авлагыг боловсруулж 80 ширхэгийг хэвлүүлж сум багийн Засаг дарга, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлж судлуулан ажилласан.

 г\ “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас 2013 онд Хэнтий аймагт зохион байгуулсан зүүн  бүсийн сургалтанд Өргөн, Сайхандулаан, Хатанбулаг, Эрдэнэ сумын Засаг дарга болон Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэнг оролцуулж сургалтанд сум орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан “малчдын усны бүлгийн” талаар танилцуулга хийж туршлага солилцож ажилласан.

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн 14 сумын 64 багт малчдын сайн дурын 70 бүлэг байгуулагдсан бөгөөд бүлэг тус бүр мал хамгаалах, өвөлжилийн бэлтгэл ажлыг хангах, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн нөхцөлд бие биеэндээ тусламж дэмжлэг үзүүлэх, отор нүүдэл хийх, худаг ус гаргах зэрэг  үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай үед хэрэглэх дундын санг бүрдүүлэн ажиллаж байна.

д\ МУ-ын Шадар Сайдын 2013 оны 07 дугаар тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны 865 дугаар тушаалаар батлагдсан бүтэц зохион байгуулалтын дагуу гамшгаас хамгаалах орон нутгийн 11 алба, тусгай зориулалтын 18 мэргэжлийн анги, 14 сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийг зохион байгуулж  гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг шинэчлэгдсэн загвараар боловсруулж гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлын хангасан.

Мөн боловсролын байгууллагын хэмжээнд гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг Нэгдсэн Үндэсний байгууллагын төслийн баг, Хүүхэдийн төлөө газар, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу ерөнхий боловсролын 18 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 25 байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж төлөвлөгөөний дагуу газар хөдлөлт, гал түймрийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны дадлага сургуулийг нийт 29 удаа  зохион байгуулж ажилласан.    

е\ Орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг жил бүр тодорхой уриан дор  тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал 2013 онд аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Олон улсын Мерси кор төслийн багтай хамтран Халамжийн газарт, 2014 онд аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй хамтран гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний дунд зохион байгуулж үйл ажиллагааны хүрээнд “АХА” тэмцээнийг зохион байгуулсан бол 2015 онд “Аюулгүй амьдрах ухаан” уриан дор Сайншанд сумын 5 дугаар багт зохион байгуулж сумын гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүн, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, тухайн багт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн байгууллага, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, аймгийн Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулж Доншен газрын тос \монгол\ ХХК-ийн Зүүнбаян баазад гамшгаас хамгаалах үйл ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулан ажилласан.

Хоёр: Хөтөлбөрийн хоёрдугаар зорилтын хүрээнд

а\ Орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах сургагч багш бэлтгэх чиглэлээр 2014 онд Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгуулагдсан төслийн сургалтанд Замын үүд, Улаанбадрах, Сайхандулаан, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас тус бүр нэг албан хаагчийг оролцуулж өнөөдрийн байдлаар сургагч багшаар бэлтгэгдсэн алба хаагчид харицсан сум, багийн хэмжээнд гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулан ажиллаж нийт 28 аж ахуйн нэгжийн 158 хүн,11 багийн 968 иргэнд гамшгаас хамгаалах танхимийн сургалтыг зохион байгуулаад байна.

б\ Газар хөдлөлтийн үед эрэн хайх аврах ажлыг зохион байгуулах, нэрвэгдэгсдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бэлтгэл бэлэн байдлыг хангах хүрээнд аймгийн гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн албаны эмнэлгийн тусламжийн мэргэжлийн ангийн техник хэрэгслийн материаллаг баазыг бэхжүүлэх арга хэмжээний хүрээнд “Шинэ болон дахин сэргээгдэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг орон нутагт хэрэгжүүлэх төслийн багаас лабораторын техник техник хэрэгсэлд 26.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

Мөн Онцгой байдлын газарт 15,3 сая төгрөгийн хээрийн үйл ажиллагаанд зориулсан багаж хэрэгсэл, суурин компьютер, хээрийн майхан зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлж материаллаг баазыг бэхжүүлэн ажилласан.

в\ МУ-ын Шадар Сайдын 2013 оны 07 дугаар тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны 865 дугаар тушаалаар батлагдсан бүтэц зохион байгуулалтын дагуу гамшгаас хамгаалах орон нутгийн 11 алба, тусгай зориулалтын 9 мэргэжлийн анги, 14 сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийг шинэчилэн зохион байгуулж  гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг батлагдсан загварын дагуу боловсруулж төлөвлөгөөний дагуу дадлага сургуулийг жил бүр зохион байгуулан ажиллаж байна.

Хөтөлбөрийн хугацаанд 14 суманд гамшгаас хамгаалах иж бүрэн болон удирдах бүрэлдэхүүний дадлага сургуулийг 3 удаа зохион байгуулж сургууль дадлагын хүрээнд газар хөдлөлтийн үед эрэн хайх, аврах үйл ажиллагааг зохион байгуулах, объектын гал түймэр унтраах, нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх болон газар хөдлөлтийн үед хүн амыг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн томилгоот 862 иргэн, 67 аж ахуйн нэгжийг хамруулан зохион байгуулж сум, аж ахуйн нэгж, байгууллагын  гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгож ажилласан.

г\ Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг иргэдэд шуурхай дамжуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор Сайншанд, Замын Үүд, Айраг суманд 8 км радиусын хүчин чадалтай дуут дохионы төхөөрөмжийг орон нутгийн төсвөөр \9 сая төгрөг\, бусад суманд 2-4 км радиусын хүчин чадалтай дуут дохионы техник хэрэгслээр хангагдаж гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах, түүгээр ажиллах журмыг аймгийн Засаг даргын 2012 оны А\214 дүгээр захирамжаар батлан хэрэгжүүлэн ажиллаж байна.

д\ Гамшгийн үед шаардагдах хүнсний бараа бүтээгдэхүүн болон дулаан хувцас хөнжилийн нөөц бүрдүүлэх чиглэлээр аймгийн Улаан загалмайн хороотой хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар сум, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн хэмжээнд хүнс, шатах тослох материал, эм хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх үйл ажиллагааг аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээгээр зохицуулан ажиллаж байна.

Гурав: Хөтөлбөрийн гуравдугаар зорилтын хүрээнд

а\ Гамшгаас хамгаалах иж бүрэн болон удирдах бүрэлдэхүүний сургалт, бэлэн байдлын үзлэгийг орон нутаг, цаг агаарын онцлог болон тухайн бүс нутагт зохилон тохиолддог гамшгийн төрлөөр зохион байгуулж гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний хууль эрх зүйн мэдлэг, голомтод ажиллах ур чадварыг сайжруулж гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд аймгийн Засаг даргын захирамжаар гамшгаас хамгаалах хамгаалах иж бүрэн болон удирдах бүрэлдэхүүний сургалтыг жил бүр зохион байгуулж 14 сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн томилгоот 862 бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах орон нутгийн 11 алба, тусгай зориулалтын 18 мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүн болон 67 аж ахуйн нэгжид зохион байгуулж гамшгаас хамгаалах сургалтанд 39,600.0 мянган төгрөгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлсэн байна.

б\ тус аймгийн 14 сумын 64 багийн хэмжээнд бүсчилсэн сургалтыг 8 удаа зохион байгуулж сургалтын хүрээнд багийн иргэдийн оролцоотойгоор гамшгийн эрсдэлийн үнэлгээг калиндарчилсан хэлбээр хийж уг үнэлгээг үндэслэн сум,  багийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулж орон нутгийн хэмжээнд зохиллон тохиолддог гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг тодорхой үе шаттайгаар зохион байгуулан ажиллаа байна Тухайлбал:

Иххэт, Эрдэнэ, Өргөн суманд сум хөгжлийн сангаас хөрөнгийг нь шийдвэрлэж гал унтраах тусгай зориулалтын автомашинтай болгож  Хатанбулаг, Алтанширээ суманд гал унтраах зөөврийн тоног төхөөрөмжтэй болгож гарсан гал түймрийн богино хугацаанд хохирол багатай унтраах нөхцлийг бүрдүүлсэн.

в/ Сайншанд сумын Тамгын газартай хамтран “Эрсдэлгүй малчин” сэдэвт малчдын зөвлөгөөн зохион байгуулж Онцгой байдлын газрын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн дэслэгч Д.Батчимэг Зудын аюул, Хүчтэй цасан болон шороон шуурга, Өрхийн бэлэн байдал сэдвүүдээр 68 малчин өрхөд сургалт зохион байгуулж ажилласан.

г\ Гамшгийн үед шаардагдах хүнсний бараа бүтээгдэхүүн болон дулаан хувцас хөнжил болон бусад шаардлагатай нөөц бүрдүүлэх чиглэлээр аймгийн Улаан загалмайн хороотой хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар сум, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн хэмжээнд хүнс, шатах тослох материал, эм хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх үйл ажиллагааг аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээгээр зохицуулан ажиллаж байна.

Дөрөв: Хөтөлбөрийг хэрэгжүүлэх дөрөвдүгээр зорилтын хүрээнд

            а\ Дорноговь аймгийн 14 сумын 64 багт малчдын сайн дурын 70 бүлэг байгуулагдсан бөгөөд бүлэг тус бүр мал хамгаалах, өвөлжилийн бэлтгэл ажлыг хангах, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн нөхцөлд бие биеэндээ тусламж дэмжлэг үзүүлэх, отор нүүдэл хийх, худаг ус гаргах зэрэг  үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай үед хэрэглэх дундын санг бүрдүүлэн ажиллаж байна.

Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын 64 багийн бүсчилсэн сургалтыг 8 удаа зохион байгуулж бүсийн сургалтын явцад сайн дурын 26 бүлэгт гамшгийн эрсдэлийг бууруулах сургалт зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, гамшгийн эрсдэлийг  бүлэг, хамтын үйл ажиллагаагаар бууруулах, бүлэг, багийн хэмжээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах талаар мэдээлэл өгч гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр цаашид зохион байгуулах арга хэмжээний тухай санал солилцож ажилласан.

Сайншанд сумын Хамтын санал, хотын хөгжил 333 хөтөлбөртэй хамтран сар бүрийн 25-ны 15:00 цагт,  Сайншанд сумын “Иргэдээ сонсох Лхагва гариг”-ийн цагаар 7 хоног бүрийн Лхагва гаригт,  Сайншанд сумын 4 багийн иргэдэд “Өрхийн бэлэн байдал” сэдвээр танхимын сургалт зохион байгуулж байна. Одоогийн байдлаар Сайншанд сумын 4 багийн 1400 иргэн хамрагдаад байна.

 Eрөнхий боловсролын 1, 5 дугаар сургуулийн 1-с 6 дугаар ангийн сурагчдад “Аврагч Мазаалай” хүүхэлдэйн кино үзүүлж гамшгийн төрөл тус бүр дээр танхимын сургалт зохион байгуулж ажилласан. Сургалтанд ерөнхий боловсролын 560 сурагч хамрагдсан.

Сайншанд сумын 25 аж ахуй нэгж байгууллагад “Өрхийн бэлэн байдал” сэдвээр 960 хүнд сургалт зохион байгуулж ажиллаа.

б\ Орон нутгийн түвшинд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг гаргаж аймгийн Засаг даргын захиамжаар жил бүр 4-5 суманд  гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулж, олон нийтэд чиглэгдсэн сургалтыг тогтомол зохион байгуулан ажиллаж байна. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд гамшгаас хамгаалах иж бүрэн болон удирдах бүрэлдэхүүний сургалтыг 14 суманд зохион байгуулж сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн томилгоот 862 иргэн, 67 аж ахуйн нэгжийг гамшгаас хамгаалах сургалтанд хамруулсан байна.

в\ Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг иргэдэд шуурхай дамжуулах нөхцөл боломжийг бүрдүүлж  Сайншанд, Замын Үүд, Айраг суманд 8 км радиусын хүчин чадалтай дуут дохионы төхөөрөмжийг орон нутгийн төсвөөр \9 сая төгрөг\, бусад суманд 2-4 км радиусын хүчин чадалтай дуут дохионы техник хэрэгслээр хангагдаж орон нутгийн хэмжээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах, ажиллах журмыг аймгийн Засаг даргын 2012 оны А\214 дүгээр захирамжаар батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Мөн цаг агаарын болон болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг малчин иргэд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд шуурхай хүргэх ажлын хүрээнд Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Люксембургийн Засгийн газар,  IRS программ хангамжийн компанитай хамтран “Гамшгийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээллийг багц мессежээр шуурхай хүргэх программ хангамжийг 13 сум, Онцгой байдлын газарт суурилуулан ашиглаж өнөөдрийн байдлаар нийт 35224 удаагийн анхааруулах болон сэрэмжлүүлэг мэдээллийг 1880 хэрэглэгчид дамжуулж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж ажилласан мөн аймгийн Засаг даргын 2015 оны А\120 дугаар захиамжаар IRS программыг 2016 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд  ашиглах эрхийн  1,550.0 мянган төгрөгийн зардлыг шийдвэрлэж гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж байна.