Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Нүүлгэн шилжүүлэх журам”, Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд дадлага сургуулийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын Номун Далай, Номгон, Эрдэнэмандал, Эрдэм, Соого Сейко зэрэг нийт 5 сургууль дээр зохион байгууллаа.
Дадлага сургуульд нийт 3011 сурагч, 367 багш ажилчид хамрагдаж, Онцгой байдлын газраас 14 албан хаагч хуваарийн дагуу дундын хянагчаар үүрэг гүйцэтгэж заавар, зөвлөмж өгч ажиллалаа.