Сургалтыг 2018 оны 3 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Онцгой байдлын газрын сургалтын танхимд Богд, Баянговь, Баянлиг, Бууцагаан, Бөмбөгөр, Жинст сум болон Улаан Загалмайн хорооны сайн дурын идэвхтэн 29 иргэн, албан хаагчдыг сурган гэрчилгээ олголоо. Тус сургалтыг энгийн ойлгомжтой, оролцооны аргад тулгуурлан мэдлэг түгээх сургалтын арга зүйгээр зааж сургасан нь оролцогчдод сонирхолтой онцлог боллоо.
Цаашид эдгээр сургагч багш нар өөрийн орон нутаг болон аймгийн нийт 19 сумын иргэдэд гамшгийн тухай ойлголт, байгалийн аюулт үзэгдэл, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах, өөрийгөө болон бусдыг хамгаалах арга ухаан, анхны тусламж үзүүлэх мэдлэгийг түгээн ажиллах юм.