Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нэрэмжит нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах "Футзал-14" заалны хөлбөмбөгийн тэмцээнд нийслэлийн хүрээний анги салбарын 13 баг тамирчид өрсөлдөж 1-р байранд ГТУА-х 30 дугаар анги, 2-р байранд ГТУА-х 10 дугаар анги, 3-р байранд ГТУА-х 14 дүгээр анги, тусгай байранд ГТУА-х 26 дугаар анги тус тус шалгарч, шилдэг довтлогчоор ГТУА-х 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Төрболд, шилдэг хаалгачаар ГТУА-х 30 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ц.Цогжавхлан нар шалгарч, тэмцээнд баг тамирчид амжилттай оролцлоо.