Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа "Старчейз Автомотив Лимитд" ХХК-ийн ажилчдад ‘Be ready’ сургалтын багцын "Гал түймэр", "Газар хөдлөлт" сэдвээр танхимын сургалт зохион байгуулж, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, аюулын үед баримтлах зарчим, бэлэн байдлыг хангах талаар анхан шатны мэдлэгийг олгож ажиллалаа.