Аймгийн онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хуралдлаа. 
Хурлаар бүс нутгийн хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт ихсэж, хамрах хүрээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, 
Химийн хортой бодис алдагдсан эсэх, шалтгаан нөхцлийг тодруулах бүлэг “Спейшл майнз” ХХК-д ажилласан ажлын хэсгийн дүгнэлт, Болзошгүй шар усны үер, ой хээрийн түймэр, гал түймэр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай хэлэлцэж Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Аймгийн Засаг даргын А/167 захирамжаар авах зарим арга хэмжээний тухай, Малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай А/168 дугаар захирамжийг гарган хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.