Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2018 оны сургалт, бэлтгэлийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэн, хэлтсийн орлогч, ахмад П.Соронзонболд нар оролцож тухайн жилд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсээс офицер, ахлагч бүрэлдэхүүнд  зохион байгуулагдах хичээлийн сэдэв, цаг сэдвийн задлан, зэвсэгт хүчний байгууллагаас бие бялдрын шалгуур үзүүлэлтээр тавигдах шаардлагын талаар мэдээлэл өгч ажиллалаа. Мөн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн жагсаалын талбайд тангараг давтах үйл ажиллагааг зохион байгуулахад тус хэлтсээс нийт 96 албан хаагч хамрагдлаа.