Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улаанбаатар бүсийн 2017 оны аварга шалгаруулах тэмцээн 2017.07.04-07.05-ны өдрүүдэд Баянхошууны сургалтын цогцолборт явагдаж байна.
Тэмцээнд Улаанбаатар бүсийн “Гандуулга” клубын 16 багийн 120 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Тус тэмцээн нь гал унтраах техникийн олон төрөлт спортыг хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, Онцгой байдлын албыг иргэд олон нийтэд сурталчлах, энэ спортоор хичээллэх албан хаагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой.
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангийн баг тамирчидаа спортын амжилт хүсье.